-
2016 оны 11 сарын 04
Та хаа нэгтээ алган дээрээ хар цэгтэй хүнтэй таарвал нэн даруй цагдаа дуудаарай
-
2016 оны 11 сарын 03
Их Британийн Людо гэсэн хочтой муур Гиннессийн амжилтын номонд оржээ. Хоншоорноосоо, сүүлний үзүүр хүртэл 119 см урттай Людо, 2013 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өмнөх амжилтын эзэн муурнаас ердөө л дөрөвхөн см богинохон гэнэ.
Стюарт Гиллингтон хэмээх сүртэй хочтой муурны урт 123 см байсан бөгөөд шинэ амжилтын эзний нэгэн адил мейн-кун үүлдрийн муур байсан аж.
Хамгийн урт муур Их Британийн Уэйкфилд хотод амьдран суудаг агаад муужгайн эзэгтэйн өгүүлснээр, урт биендээ түүртсэн залхуугийн туйл болсон амьтан гэнэ дээ.
-
2016 оны 11 сарын 03
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 2-нд АНУ-ын Навшил хотноо 50 дахь удаагийн коунтри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах наадам болж өнгөрсөн билээ. Тус наадамд оролцогч алдартнуудын улаан хивсний ёслол дээрх торгон мөчүүдээс буулгасан зургуудыг та бүхэндээ толилуулая.
-
2016 оны 11 сарын 02
Сөүл хотын дарга Пак Вон Сүн өнөөдөр сэтгүүлчдэд хандаж яаралтай мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр хийсэн мэдэгдэлдээ ”Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийлэх гэж хүссэн юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе нь түүнтэй холбоотой бий болсон байж болшгүй үйл явдлуудыг нуун дарагдуулахын тулд дэргэдээ ажиллаж байсан туслахууд болон өөр бусад ажилтнуудаа халж солихоос өөр ажил хийхгүй байна. Би эх орон, ард иргэдээ хүнд хэцүү байдалд оруулсан боловч хариуцлагаа хүлээхгүй байгаа Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байна. Бид ийм боломжийг ашиглаж Солонгос улс ад шинэ улс төр, шинэ удирдагчийг сонгох хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Мөн тэрээр хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраа Ерөнхийлөгч Пак Гын Хе-г дуудаж мэдүүлэг авах хэрэгтэй гэж олон иргэд шаардаж байгаатай санал нэгтэй гэдгээ хэлсэн ажээ.
-
2016 оны 11 сарын 01
Украин бүсгүй Мокрина Юрзук (Мария), Итали залуу Луйжи Педутто хоёр 1943 онд Германы бөөнөөр хорих лагерьт анх таарчээ. Анх учирахдаа “Ямар хөөрхөн юм бэ, түүнийг хамгаалах хэрэгтэй. Ямар туранхай юм бэ, түүнийг хооллох хэрэгтэй” гэсэн бодол хоёуланд нь төрж. Нэг нь итали хэл мэдэхгүй, нөгөө нь орос хэл мэдэхгүй ч хос хоёр ойлголцоод нэг нь нөгөөдөө хайраа бэлэглэх болжээ.
1945 оны ялалт ирсэн ч ялалтыг залгуулаад төмөр хөшгөөр таслагдсан хоёр ертөнцөд дэлхий хуваагдав. Бүсгүй нь лагераас бараг чирэгдээд Орос руу явжээ. Луйджи нь гартаа хаяг бичсэн цаас, салахын өмнөх шөнө бүсгүйгээ унтаж байхад нууцаар хайчилж авсан туг үс барьжээ.
Он жилүүд урсан өнгөрөв. Луйджи Мокринаг эрэхээ зогсоосонгүй. Олон жил өнгөрсөн ч анхны хайр мөхсөнгүй.
Бүсгүй ч хайрт нь түүнийг эрсээр байгаа гэдэгт эргэлзэлгүй итгэсээр байж. Олон жилийн дараа Луйджи Оросын хэвлэл мэдээлэлд ханджээ. Марияг олж өгөөч гэж хүссэн нь уулзахын учиг болжээ.
Мокрина Андреевнагийн хаалгыг сэтгүүлчид тогшиход тэр огт гайхаагүй байна. “Таныг хэн эрж байгаа вэ?” гэсэн асуултад “Луйжи Педутто. Италиас” гэж огтхон ч эргэлзэлгүй хариулжээ. Өдий насны хүн хайрт нь түүнийг 60 жилийн турш эрсээр байгаа гэдэгт нэг секунд ч эргэлзээгүй байсанд, нэрийг нь мартаагүй байсанд нэвтрүүлгийн багийн залуус гайхсанаа нуугаагүй байна.
Тэр олон жилийн дараах хайртай хоёрын анхны уулзалтыг харсан хүн нулимс урсгахгүй байж чадаагүй байна.
Итали эр өвдөг сөхөрч суугаад энэ хүртэл амьдруулсан хувь заяа болон бурхандаа талархжээ.
Өтөл нас, үхэл, дайн – тэр хоёрын хувьд нэгнээ мартах шалтгаан болсонгүй. 2013 онд Киев хотноо хижээл насны хосод зориулсан хөшөөг босгожээ. Сайхан хайрын түүх хосууд болзож, хотынхон цэцэг тавьдаг сайхан хөшөө болон сүндэрлэжээ.
-
2016 оны 11 сарын 01
Жил болгоны 10 дугаар сарын 31-ийг дэлхийн зарим улс Halloween-ий баярын өдөр гэж тэмдэглэдэг бөгөөд Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу Тахилгын өмнөх шөнө гэсэн утгатай бөгөөд 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг.
Сүүлийн жилүүдэд манай улсад энэхүү баярыг өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Ингээд Halloween-ы баярыг дэлхийн өнцөг буланд хэрхэн тэмдэглэснийг зургаар хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 31
Японы хүн амын тоо
-
2016 оны 10 сарын 31
Агаарын бохирдол нь эрүүл чийрэг хүний судсыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг байж магадгүй гэдгийг Америкийн судлаачдын саяхан хийсэн судалгаа харууллаа.
Судалгаагаар агаар бохирдуулагч “РМ2.5” буюу тээврийн хэрэгсэл, үйлдвэр, дулааны цахилгаан станц, гал болон утаа зэргээс ялгардаг маш нарийн ширхэгт хатуу ба шингэн бохирдлыг судалжээ.
Өвөрмөц уур амьсгал, газарзүйн онцлогийг хамааран үзэж, Юта мужийн Прово хотод амьдардаг эрүүл чийрэг бөгөөд тамхи татдаггүй 72 залууг судалгаанд хамруулжээ. 2013-2015 оны өвлийн улиралд дунджаар 23 настай эдгээр залуусаас авсан цусны дээжийг зүрх суцасны өвчнийг оношлох багажаар шинжилжээ. Шинжилгээний хариу гарахад, “РМ2.5”-ын улмаас залуучуудын биед хэд хэдэн хэвийн бус өөрчлөлт гарсан болохыг тогтоожээ.
Тодруулбал, “РМ2.5” нь эсийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай бичил тоосонцоруудыг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна.
-
2016 оны 10 сарын 29
Есүс Христийн бунхан гэгддэг байгууламжийг анх удаа нээх ажиллагаа Иерусалемын хуучин хотод эхэлжээ.
-
2016 оны 10 сарын 26
Технологи хөгжихийн хэрээр шинжлэх ухааны сонирхолтой үйл амьдрал бидний өдөр тутамд илүү ойртсоор байна. Үүний нэг жишээ бол “НАСА” анх удаа хиймэл дагуулаас Фэйсбүүкийн “Live” өгөгдлийг ашиглан шууд дамжуулалт хийв.
“Хэрэв та яг одоо сансар эрхэст байгаа бол эх дэлхий ингэж харагдана” хэмээн тайлбарласан “НАСА”-гийн Испани дахь албан ёсны Фэйсбүүк хуудас шууд дамжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 1.2 сая хүн уг үйл явдлыг шууд хүлээн авч үзжээ.
Та бүхэн доорхи линк-ээр орж үзнэ үү.
-
2016 оны 10 сарын 26
Монголчууд өгөөмөр улсаар дэлхийд 27 дугаарт багтлаа
-
2016 оны 10 сарын 26
Агаарын бохирдлын хэмжээ Африк, Номхон далайн баруун хэсэг, Газрын дундад тэнгис, Зүүн Өмнөд Ази орчмоор өндөр байгаа нь тогтоогджээ.
-
2016 оны 10 сарын 26
ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна. Энэ талаар тус музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Хуучин монгол бичгээр бичсэн энэхүү гар бичмэл нь ”Оюун түлхүүр” хэмээх судар бөгөөд XIII-XIY зуунд харьяалагддаг аж. Оюуныг нээгч ”Оюун түлхүүр сургаал” нь Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан нэрт шастир юм.
Алтайн музейн ажилтнуудын мэдээлж буйгаар дээрх гар бичмэл нь тус судрын нэг хэсэг бөгөөд бусад нь устаж үгүй болсон аж.
Чингис хааны гар бичмэлийг Германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар эрдэм шинжилгээний бичих үедээ тайлж уншжээ.
-
2016 оны 10 сарын 22
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын 300 иргэн үүний дотор хүүхдүүдийг цаазалсан тухай CNN агентлаг өчигдөр мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 22
Японы Иокохама боомтын гаалийн албаныхан 100 кг орчим кокаин илрүүлэн хураан авчээ. Өмнөд Америкийн нэгэн улсаас тээвэрлэн авчирсан чингэлэг дотор байсан уг хар тамхийг жижиг уутнуудад хуваан хийж, хүнсний бараа гэж гаалийн мэдүүлэгт бичсэн байв.
кокаин нь хар захын үнээр зургаан тэрбум иен буюу 58 сая ам.доллар болох аж. Японы түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи илрүүлэн хураасан тохиолдол энэ оны зургадугаар сард Окинава арлын Наха хотын боомтод гарсан юм. Тухайн үед 600 кг орчим хар тамхийг хураан авсан бөгөөд энэ нь хар захын үнээр 387 сая ам.доллар болох юм. Энэ хэрэгт холбогдуулан Тайванийн зургаан иргэнийг баривчилжээ.
-
2016 оны 10 сарын 22
Перу Улс нь шар чичрэг өвчний нутагшмал голомттой бөгөөд 2016 оны тархвар судлалын 39 дэх долоо хоногийн байдлаар 71 тохиолдол бүргэгдэж 26 хүн амиа алджээ. Сүүлийн есөн жилээс энэ оны өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 21
Телевизийн шоуны багийн сууж явсан онгоц осолджээ
-
2016 оны 10 сарын 19
“Халтар царайт” киноныхон өнөө үед
-
2016 оны 10 сарын 18
Samsung Galaxy дэлбэрч РЖД-ийн менежерийн гурван давхар байшин шатав
-
2016 оны 10 сарын 17
Загвар өмсөгч бүсгүйн өнөөгийн зургууд интернет хэрэглэгчдийг цочролд оруулаад байна