Сулавеси мужийн цагдаа нар 15 жилийн турш агуйд олзлогдож байсан эмэгтэйг чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн байна.
Түүнийг 13 настай байхад нь 83 настай эмэгтэй хулгайлсан байжээ. Тэрбээр арав гаруй жилийн турш бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна гэжээ.
Тухайн бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан этгээдийг бэлгийн хүчирхийлэл, хүүхдийн хамгааллын хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна.
"Хохирогч сэтгэл санааны гүн хямралтай байгаа учраас бусадтай уулзахаас айж байна" гэж орон нутгийн оршин суугч Жакоб Пост ярьжээ.
Сэжигтэн гэм буруутай нь тогтоогдвол 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.
Б.Лхам