Энэ оны эхний хагаст БНХАУ-ын худалдаа үйлчилгээ хурдацтай өссөн гэж БНХАУ-ын Худалдаа үйлчилгээ алба мэдээлжээ.
Худалдааны бүтэц, ашигт малтмалын чанар сайжирч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлж байгааг илтгэж байна гэв.
Худалдаа үйлчилгээ энэ оны эхний хагаст 8.5 хувиар өсч, 2.53 их наяд юань буюу 369 тэрбум ам.долларт хүрчээ. Мөн худалдаа үйлчилгээний алдагдал 2.66 тэрбум юаниар буурсан нь 2010 оноос хойш анх удаа буурсан үзүүлэлт аж.
Шинээр гарч ирж буй үйлчилгээний импорт, экспорт нийтдээ 846 тэрбум юань буюу 19 хувиар өссөн байна. Харин аялал жуулчлал, тээвэр, барилга байгууламж зэрэг уламжлалт үйлчилгээний хувь хэмжээ 2.5 хувиар буурчээ. Албаныхны мэдээлж байгаагаар БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын эзлэх хувь жилээс жилд буурч байгаа аж.
Түүнчлэн харилцаа холбоо, даатгал, үзвэр үйлчилгээ зэрэг нь 20 хувиар өссөн байна.
Б.Лхам