НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Эпиноза Гарсэс нар Бээжин хотод айочилсан байна. Түүнийг БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Жечи хүлээн авч уулжээ.
Уулзалтаар БНХАУ-ын Төв Хорооны Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Комиссын Тамгын газрын дарга Ян Жечи “Хятад улс олон талт хамтын ажиллагааг баримталдаг ба НҮБ-ын статус, үүргийг чухалчилдаг” гэж онцолсон байна.
Харин Эпиноза Гарссын хувьд дэлхийн энх тайван, хөгжилд Хятадын оруулсан хувь нэмрийг өндөр үнэлдэг бөгөөд НҮБ олон талт хамтын ажиллагааг тууштай баримтлах болно хэмээн тэмдэглэжээ.
Б.Лхам