Хятадын Улаан загалмайн нийгэмлэгээс Пүрэв гаригт Грект гараад байгаа гал түймрийг унтраахад тусалж дэмжих зорилгоор Грекийн Улаан загалмай нийгэмлэгт 100,000 доллар хандивласан байна.
Энэхүү тусламжийг Грекийн Улаан загалмайн ерөнхийлөгч Николаос Ойкомопулосд Афин хотод суугаа Хятадын элчингийн төлөөлөгч гардуулан өгчээ.
Долдугаар сарын 23-нд гарсан гал түймэрт 93 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна.
"Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн хандив галыг унтраахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж Николаос Ойкомопулос хэлжээ.
Мөн олон улсын Улаан загалмайн хороотой хамтран Грекийн Улаан загалмайн нийгэмлэг Кинета, Мати, Рафина хотод гал түймэрт өртсөн хүмүүст туслах 9 сарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.
Л.Сайнбаяр