Өнгөрсөн сард АНУ-ийн Ерөнхийлөгч Трамп Хятадын 34 тэрбум ам.долларын импортод 25 хувийн татвар ногдуулжээ. Энэ нь дэлхийн хоёр том эдийн засагтай орны худалдааны дайн хэмээн үзэж байгаа. Мөн энэ сарын 23-аас эхлэн мотоцикл, хурд хэмжигч, антен зэрэг 279 бүтээгдэхүүний татвар хүчин төгөлдөр болох аж.
Хятад улс мөн адил импортынхоо татварыг өсгөж хариу арга хэмжээ авч байгаа юм. Түүнчлэн Хятадын 200 тэрбум долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн түүний дотор жимс, хүнсний ногоо, гар цүнх, хөргөгч зэрэгт 25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ.
Харин Хятадын Засгийн газар мах, кофе, самар, авто машины эд анги гэх мэт зүйлсд 25 хувийн татвар ногдуулж магадгүй байна.
Б.Лхам