Австралийн хамгийн олон хүн амтай муж болох Нью Саут Уэльс гантай байгаа талаар албаныхан мэдээлжээ.
Мөн Австралийн дорнод болон өмнөд хэсгийн зарим нь хуурай нөхцөлд байгаа аж.
Тиймээс Муж болон Холбооны Засгийн газрууд яаралтай тусламжийн санхүүжилтээр 576 сая доллар бүрдүүлсэн байна. Энэ нь үр тариа, усны хомсдол, малын тэжээлийн зардал зэрэг асуудалтай тулгарсан фермерүүдэд туслах зорилготой юм.
"Манай фермерүүд болон бүсийн ард иргэд бороо орно хэмээн найдаж байна" гэж “NSW”-ийн үйлдвэрлэлийн сайд Нэйл Блэйр ярьжээ. “NSW” нь Австралийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн NSW дахь фермерүүд амьтдыг тэжээхэд зориулж хадлан ачихад зориулж 10,000 ам.доллар зарцуулсан байна.
Б.Лхам