Хятад улс, Палесьин улс, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөдөлмөр Халамж Үйл Ажиллагааны Агентлаг (UNRWA)-тай Газын зурвасын хөтөлбөрт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд БНХАУ-ын Төрийн албаны дарга Гуо Вэй, Палестин улсын төлөөлөл, UNRWA-ийн Ерөнхий командлагч Пьер Крайенбух нар оролцжээ. Энэ хүрээнд Хятад улс Газын зурвасын хөтөлбөрт 2.35 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.
Крайенбухл Хятад улс "Палестиний асуудалд онцгой анхаарал хандуулж, бүс нутгийн хэмжээнд дүрвэгсдэд анхаарал хандуулж, эв нэгдлийг байнга харуулсаар ирсэн" гэжээ.
Түүнчлэн Хятад улс Палестинчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, НҮБ-ын эдийн засаг нийгмийн хөгжилд цаашид хувь нэмэр оруулах болно хэмээн тэмдэглэсэн байна.
Б.Лхам