Хойд ба Өмнөд Солонгосыг тусгаарлаж байдаг хилийн зурваст орших Панмунжом тосгоны Хойд Солонгосын хэсэгт уулзсан талууд удирдагчдынхаа дараачийн уулзалтын товыг ерөнхийд нь тохиролцоод байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх есдүгээр сард Хойд Солонгосын нийслэл Пёньянд уулзахаар болжээ. Уулзалтын өдрөө эцэслэн тогтоогүй байгаа аж. Үүнээс гадна талууд Панмунжомын Тунхаглалын хэрэгжилтийн талаар өнөөдөр хэлэлцжээ.
Хоёр Солонгосын одоогийн удирдагчид анх дөрөвдүгээр сард Панмунжом тосгоны Өмнөдийн талд уулзаж байсан бол тавдугаар сард хоёр дахь удаагаа тус тосгоны Хойд Солонгосын хэсэгт уулзсан юм.
Харин гурав дахь уулзалт нь ийнхүү Пёньян хотод болох гэж байна. Хоёр Солонгосын өмнөх удирдагчдын уулзалтууд 2000, 2007 онуудад мөн Пёньянд болж байсан юм. Хойд Солонгосын удирдагчид бүх Солонгосын нийслэл нь Пёньян хот гэж үздэг тул түүхэн уулзалтуудыг Сөүлд хийхээс татгалзаж, Пёньянд зохион байгуулдаг гэсэн яриа байдаг.
Эх сурвалж: Yonhap News
Сэтгэгдэл (1)