ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Туркийн Гадаад хэргийн сайд Мevlut Cavourlulu нар уулзаж, хоёр орны цаашдын стратегийн түншлэлийн талаар ярилцлаа.
“Орос улс олон улсын харилцаанд зохистой арга замыг баримтална гэж найдаж байгаа бөгөөд улс орнууд дипломатын яриа хэлэлцээр хийхээр буцаж ирнэ” гэж Лавров хэлжээ. Түүнчлэн Туркийн зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг татгалзаж байгаагаа илэрхийлжээ.
Сирид Астанагийн хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд ОХУ, Туркийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно гэж тэд үзсэн байна. Анкарад болсон хоёр улсын хэлэлцээрийн үед албан ёсоор Турк, ОХУ стратегийн түншлэлийг сайжруулах алхмуудыг хийж байна гэж Сергей Лавров мэдэгджээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)