БНХАУ-д зохиогдсон олон улсын "Future cup" тэмцээнд манай улсаас Сэлэнгэпресс клубын Б.Чин-Оргил дасгалжуулагчтай өсвөрийн хөлбөмбөгчид оролцож, хоёрдугаар байр эзэллээ.
Манай улсаас ес, 11, 13, 15 насны ангилалаар тоглолтонд оролцохоор 40-д өсвөрийн хөлбөмбөгчид уг тэмцээнийг зорисон бөгөөд Н.Түвшинбаяр ахлагчтай есөн насныхан болон Сүлд- Эрдэнэ ахлагчтай 11 насны бяцхан тамирчид мөнгөн медалын шагнал хүртжээ.
Мөн уг тэмцээнд манай хоёр тамирчин "Шилдэг тамирчин" шагнал хүртсэн байна. Тодруулбал, 11 насны ангилалд тоглосон н.Сүлд- Эрдэнэ нийт 32 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол, шилдэг довтлогч н.Чингүүн 13 насны ангилалдаа 20 гоол хийсэн амжилтаар тэргүүлсэн байна.
Уг тэмцээнд БНХАУ-ын хот, хотын хөлбөмбөгийн клубууд, Хонг-Конг, Хойд Солонгос, Чех, ОХУ , Бразил, Тайван зэрэг орнуудын 65 баг оролцсон байна.
Р.Хишигжаргал