-
2016 оны 12 сарын 18
Индонезийн агаарын хүчний “Hercules C-130” онгоц Папуа мужид осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг ослын улмаас 13 хүн амиа алдсан гэнэ.
Онгоц орон нутгийн цагаар 5.35 цагт осолдсон байна. Цаг агаарын таагүй байдлын улмаас онгоц осолдсон хэмээн албаныхан таамаглаж буйгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ. Аврах алба ослын газар очиж, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
Ослоор онгоцны багийн гурван гишүүн, 10 цэргийн албан хаагч зорчиж явжээ.
-
2016 оны 12 сарын 18
Пакистаны эрх баригчид энэтхэг кинонд хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Ирэх оны 1-нээс эхлэн Пакистаны кино театр, сувгууд Энэтхэг улсын кино уран бүтээлчдийн хийсэн уран бүтээлүүдийг гаргахыг албан ёсоор хориглохоор болжээ.
Пакистаны иргэд волливуудын уран бүтээлийг их үздэг билээ. Дээрх шийдвэрийг энэтхэгийн уран бүтээлчид эсэргүүцэж, “Урлагийг улс төртэй холбох хэрэггүй” гэж мэдэгджээ.
Энэтхэгийн Кашмир мужид өнгөрсөн есдүгээр сард пакистанчууд халдлага үйлдэж, энэтхэгийн 18 цэрэг амиа алдсан билээ. Уг үйл явдлын Энэтхэгийн Засгийн газар, пакистаны эсрэг хориг тавьсан юм.
-
2016 оны 12 сарын 18
Өмнөд Солонгос улсад шувууны ханиад гарсан талаар албаныхан баталсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Шувууны ханиадын тархалтыг зогсоохын тулд энэ амралтын өдөр 16 сая тахиа, шувууг устгасан байна.
Уг мэдээллийг Хөдөө аж ахуйн сайд Ким Жэ Су баталж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Тус улсын өмнөд хэсгийн Хэнам мужид үхсэн шувуунаас “H5N6” вирус илэрчээ.
Тус улсад 2014 онд шувууны ханиад дэгдэж, 14 сая шувууг устгажээ.
-
2016 оны 12 сарын 18
Круз Бекхэм шинэ клипээ гаргана
-
2016 оны 12 сарын 17
Европын холбооноос ОХУ Украины дотоодын үймээн самууныг санаатай бий болгож, хямрал үүсгэсэн хэмээн мэдэгдэж, Оросын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сараар сунгажээ.
-
2016 оны 12 сарын 17
Нэр нь домог болсон 1962 оны “Феррари 250 GTO” автомашиныг дуудлагаар худалдаалахаар болжээ. Дуудлага худалдааны анхны үнэ 55 сая ам.доллараас эхэлнэ.
-
2016 оны 12 сарын 15
ОУВС-ийн захирал шүүхэд дуудагджээ
-
2016 оны 12 сарын 14
Интернэт видео үйлчилгээний Netflix компани хоёр бүлэг цуврал гаргасныхаа дараа “Марко Поло” бүтээлийг үргэлжлүүлэхээ болихоор шийдсэн байна.
Олон улсын зах зээлд гаргахаар орон орны жүжигчдийг оролцуулсан уг бүтээлд Европоос Юань гүрнийг зорьж, Хубилай хааны дэргэд алба хашиж байсан 13 дугаар зууны Итали аялагчийн тухай гардаг юм.
Эхний бүлгийг 2014 оны 12 дугаар сард гаргасан бол дэд бүлгийг энэ оны долдугаар сарын 1-нд үзэгчдэд хүргэж байв.
Гэвч “Марко Поло” цувралын хоёр бүлэг нийлээд Netflix компанид $200 саяын алдагдал авчирсан гэнэ.
“Марко Поло” цуврал нь Netflix компанийн дундаас нь зогсоож байсан гурав дахь бүтээл болж байна. Өмнө нь тэд “Bloodline”, “Hemlock Grove” цувралуудаа мөн гурав дахь бүлгээс нь зогсоож байжээ.
Эх сурвалж: Hollywood Reporter
-
2016 оны 12 сарын 14
Хоёр долоо хоногийн өмнө онгоцны осолд багаараа өртсөн Бразилийн Chapecoense клубын нэг тоглогч өдийг хүртэл ухаангүй байсан бөгөөд өчигдөр буюу Даваа гарагт ухаан орсон байна.
Нийт 71 зорчигч амиа алдсан ослоос ердөө гурван тоглогч амьд үлдсэний хоёр нь Бразил руу саяхан буцаж, Нето ухаан ороогүй байсан тул Колумбид үлдээд байжээ. Сонирхолтой нь Нето ухаан ормогцоо эмчээс шигшээ тоглолтын үр дүнг асуусан байна. Харин осол болсон талаар огт санахгүй байгаа гэнэ.
Chapecoense баг Колумбийн Atletico Nacional багтай Copa Sudamericana тэмцээний аваргын төлөө тоглохоор Колумбийг зорин нисэж яваад осолдсон юм.
Харин эмч нар болон сэтгэлзүйчид 31 настай Нетогийн биеийг сайжиртал осол болсон талаар хэлэхгүй байхаар шийджээ.
-
2016 оны 12 сарын 13
Австралийн “Westpac” банк нэгэн малайз оюутны данс руу андуурч, их хэмжээний мөнгө буюу 4.6 сая ам.долларыг төвлөрүүлсэн байжээ. Гэтэл гэнэт л тэнгэрээс, эсвэл бурхнаас сая сая ам.доллар данс руу нь орж ирснийг мэдсэн оюутан бүсгүй ёстой л нэг дураараа дургисан байх юм.
Тодруулбал, дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг төрөл төрлөөр нь өөртөө авч, тансаглажээ. Гэвч түүний тансаглал хэдхэн өдрийн настай байсан бөгөөд тун удалгүй оюутан бүсгүй шүүхэд дуудагдсан байна. Бүсгүйг Кристине Жиашин Ли гэдэг бөгөөд эдүгээ 21 настай гэнэ.
Тэрбээр тэр их мөнгийг эцэг, эх нь шилжүүлсэн гэж бодсон хэмээн мэдүүлжээ. Түүнийг шүүх хурал өнөөдөр болж буй бөгөөд бүсгүйн өмгөөлөгч Хюго Астон “Үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хүчингүй болгоно гэдэгт найдаж байна” гэжээ. Банкны төлөөлөл ч гэсэн шүүх хуралд оролцсон гэнэ.
-
2016 оны 12 сарын 13
Дэлхийн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн сард Монголд дөрөв хоногийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалыг БНХАУ-ын засгийн газар эсэргүүцсэн олон мэдэгдэл нийтэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр Энэтхэгийн гадаад харилцааны бодлогыг шүүмжилсэн нийтлэл гарсан байна. Үүнд Энэтхэг Монгол Улс хоорондын харилцааг дурджээ. Нийтлэлд Далай ламын айлчлалын шалтгааныг Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлтэй холбон тайлбарлав.
“Энэтхэг улс Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээл олгох гэж байгааг авлига гэж ойлгож болох юм” хэмээн нийтлэлд өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Энэтхэгээс тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахын тулд Далай ламыг Улаанбаатарт айлчлахыг зөвшөөрсөн гэж Хятадын хэвлэлд бичсэн байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголд тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохиролцсон юм.
Хятадын талын нийтлэлд “Уг зээлээр дамжуулан Энэтхэгийн тал Монголтой харилцаа холбоотой сайжруулах алхам хийж байна. Хятад улс нь Энэтхэг, Монгол Улсын хамтын ажиллагааны хэт дотно байдалд эмзэг хандах болно” гэжээ.
Мөн “Монгол улсын импорт, экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байдаг. Тиймээс Энэтхэг нь Хятадаас богино хугацаанд Монголын эдийн засагт байр сууриа олж чадахгүй. Харин Энэтхэгийн талаас Монголд өгөх тэрбум ам.долларын “авлига”-ын оролдлого л явагдаж байна” хэмээсэн байна.
-
2016 оны 12 сарын 12
Орон нутгийн цагаар өчигдөр буюу бямба гарагийн оройн 11 цагийн орчимд Туркийн нийслэл Истанбул хотод 2 удаагийн дэлбэрэлт боллоо. Үүний уршгаар 29 хүн амь үрэгдэж, 170 орчим хүн гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын засгийн газраас мэдээлж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн 27 орчим нь цэргийн тусгай хүчнийхэн, цагдаагийн албан хаагчид байжээ.
Дэлбэрэлт тус хотын ”Водафон Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд болсон байна. Халдлага болсон өдөр тус цэнгэлдэх хүрээлэнгийн эзэн баг ”Бешикташ” Туркийн супер лигийн ээлжит тойргийн тоглолтдоо ”Бурсаспор” багийг хүлээн авч тоглон 2-1-ийн харьцаатай хожоод байсан юм. Тоглолт болж өндөрлөснөөс хойш 2 цагийн дараа, ”Бусаспор” багийн хөгжөөн дэмжигчдийн гарах хаалганы хажууд амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг дэлбэлжээ.
Яг энэ хаалганы ойролцоо Истанбулын цагдаа, тусгай хүчнийхэн сууж байсан автобус зогсож байсан учир, дэлбэрэлтэд цагдаа нар хамгийн их өртсөн байна. Харин эхний дэлбэрэлтээс ердөө 10-15 секундын дараа ”Водафон Арена” цэнгэлдэхийн дэргэд орших Макка паркт мөн амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Азаар 2 дахь удаагийн дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна. Орон нутгийн телевизүүдийн мэдээлж байгаагаар, эхний халдлага цагдаа, тусгай хүчнийхэн рүү чиглэсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Одоогоор халдлага болсон бүс нутгийг цагдаагийнхан хамгаалалтдаа авч, хөл хорио тогтоожээ.
Цагдаагийнхан уг халдлагатай холбоотойгоор арван хүнийг баривчлан, саатуулж шалгаж байна. Мөн гэрчүүдийн мэдээлж байгаагаар, бөмбөг дэлбэрсэн бүс нутгийн ойролцоо буун дуу гарч байсан хэмээн ярьсан байна. Халдлагыг Курдууд эсвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ийнхүү 2016 он гарсаар Турк улсад 5 дахь удаагийн халдлага болж байна.
-
2016 оны 12 сарын 12
Өнгөрөгч баасан гарагт Өмнөд Солонгосын парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан. Санал хураалтаар парламентийн 234 депутат итгэл үзүүлэхгүй байхын төлөө санал өгснөөр Солонгын парламент ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэхгүй байхыг дэмжсэнээр ерөнхийлөгчийн бүрэн эрх түр хугацаагаар зогсож байгаа юм. Тиймээс Өмнөд Солонгосын үндсэн хуулийн шүүх парламентийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж батлах хүртэлх тус улсын ерөнхий сайд Хван Гё Ан улс орноо удирдах аж.
Тус улсын шүүх парламентийн шийдвэрийг 180 хоногийн дотор хэлэлцэж, батлах ёстой. Тиймээс үндсэн хуулийн шүүх шийдвэрээ хамгийн эцсийн мөчид гаргалаа гэхэд, дараагийн ерөнхийлөгчийн сонгууль ойролцоогоор 2017 оны 2 дугаар сард зохион байгуулагдах гэнэ. Учир нь хуульд зааснаар, ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор дараагийн ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн сонгууль явуулах ёстой.
Харин өчигдөр буюу бямба гарагт Өмнөд Солонгосын ард иргэд энэ шийдвэрийг эсэргүүцэн, ерөнхийлөгч Пак Хын Хэ-г шууд огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Ерөнхийлөгчөө шууд огцрохыг шаардсан жагсаал 7 дахь удаагаа болж байгаа нь энэ юм.
-
2016 оны 12 сарын 12
НХААР.
Гаднах үзэмж, амт, дотор нь байдаг тоголоомоос болж хүүхдүүд ч их дурладаг. Эцэг эхчүүд ч хүүхдэдээ боломжоороо авч өгцгөөдөг. Германы Киндер нэртэй хүүхдийн шоколадыг техникийн тосоор хийдэг гэнэ.
Техникийн тос буюу транс тос нь урагт болон, төв мэдрэлийн систем, элэг зэрэгт ноцтой нөлөөлж хорт хавдар үүсгэдгийг Оросын мэргэжлийн хяналтын ажилтангууд илрүүлжээ. Монголд ч энэ бүтээгдэхүүн их бий.
-
2016 оны 12 сарын 11
АНУ-ын Орегон мужийн Портленд, Клакамаст цас, бороо холилдон орж, шуурга ихтэй байгаагаас болж багагүй асуудал үүсгэсэн байна.
Портлендэд цас ихээр орсноос болж халтиргаа гулгаа ихсэн замууд битүү түгжрэлтэй болсон байна. Хөрш Клакамаст цасан шуурганаас болж 7 мянган өрх айлын гэрэл цахилгаан тасарсан байсныг хэсэгчлэн сэргээгээд байгаагаа ”Портлен Женерал Эликтрик” компаниас мэдэгдэж байна.
Цаг уурчид ирэх өдрүүдэд ч цаг агаар таагүйрч, хүйтрэхийг анхааруулж байна. Цас, борооноос болж олон сургууль, цэцэрлэг хаалгаа барихад хүрчээ.
Мөн Вашингтон мужийн Кларк тойргийн Ванкувер хотод цаг агаар таагүйрхэж цас орсон байна. Хүчтэй салхи шуурга дагалдсанаас болж модод унаж, хоёр ч хүн гэмтэж, бэртсэн мэдээтэй байна. Вашингтон мужийн Олимпид ч ийм байдалтай байгаа аж.
-
2016 оны 12 сарын 10
ентагоны мэдээгээр, 33 настай Бубакер аль-Хаким гэгч аллага зохион байгуулах үүрэгтэй байжээ. Сирид Бубакер аль-Хакимийг АНУ-ын нисэх хүчин устгасан байлаа. Тэр террорист Францын Шарли Эбдо гэх шог сэтгүүлийн редакцад 2015 оны довтлогчдын нэгэн байсан гэнэ.
“Исламын улс” гэдэг террорист бүлэглэлийн хээрийн дарга нарын нэг аль Хаким Сирийн Ракка хотын ойролцоо агаарын довтолгоонд өртөн хөнөөгдсөн байна.
Тунис гаралтай франц эр сэтгүүлд халдсан ах дүү Куаши нарын багш сургагч нь байсан аж. Сануулахад, 2015 оны нэгдүгээр сарын 7-д террористууд шог сэтгүүлийн редакцийнхныг буудан хөнөөсөн
-
2016 оны 12 сарын 10
2007 онд түүний охин Лили Рөүз бөөрний дутагдлаа эмчлүүлснээс хойш эмнэлэг гэдэг Жонни Деппийн хувьд онцгой нэгэн газар болсон юм.
Баасан гарагт жүжигчин Жонни Депп Лондонгийн “Great Ormond Street” эмнэлэгт зочлон өвчтэй хүүхдүүдэд Зул сарын гэнэтийн бэлэг барьжээ.
Тэрбээр “Кариббын тэнгисийн дээрэмчид” киноны ахмад Спароугийн дүрээр айлчлан очсон байна. Бага насныхан түүнийг хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байсан ба магадгүй Санта Клаус ч юм уу Зул сарын нэгэн гайхамшиг гэж бодсон бизээ.
Харин арай томхон хүүхдүүд нь жүжигчин эрийг шууд л таньсан бөгөөд хамтдаа зургаа авахуулж, ярилцсан гэнэ.
Жонни Депп жил бүр уг эмнэлгээр зочлон хүүхдүүд баярлуулдаг бөгөөд өдгөө 17 настай Лили Рөүз охин нь есөн жилийн өмнө Great Ormond Street эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Хайрт охин нь эмнэлэгт хэвтэж байх тэр үе Жоннигийн хувьд амьдралынх нь хар өдрүүд байсан хэмээн дурсан ярьдаг аж. Анхлан охинтойгоо ижил өвдөж шаналсан хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөхөөр эмнэлгийг зорьдог байсан бол эргээд өөрийнх нь хувьд маш том бэлэг болдог болсон гэжээ.
-
2016 оны 12 сарын 10
Африкийн Нигери улсын зүүн хойд нутагт дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 56 болжээ. Түрүүнд нь 30 хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлж байсан юм.
Мадагали суурингийн зах зээлийн газарт 12 дугаар сарын 09-ний өдөр хоёр дэлбэрэлт болсон байна. Эрх баригчдын хэлснээр, тус оронд ажилладаг исламын “Боко харам” бүлэглэлийн амиа золиослогч охид энэ дэлбэрэлтийг үйлджээ. Тэд сурагч байсныг хэвлэлд дурдаж байна.
”Боко харам” Нигерийн хойд болон баруун хойд нутагт ажилладаг террорын бүлэглэл юм. Тус бүлэглэлийнхэн Камерун, Нигери, Чад зэрэг хөрш орнуудын нутаг дэвсгэрт ч бас халдлага үйлддэг байна. “Боко харам” бүлэглэл шариатын дэг журам тогтоож, Нигерийн нутагт исламын халифатын улс байгуулахыг зорьдог юм.
2009 оноос хойш тус бүлэглэлийн гишүүд Чад нуурын сав газрын орнуудад наад зах нь 20 мянган хүний амь насыг бүрэлгэж, олон арван мянган хүнийг хулгайлжээ. 2015 оны гуравдугаар сард “Боко харам” бүлэглэл террорын “Исламын улс” байгууллагад үнэнч гэдгээ андгайлсан байна.
-
2016 оны 12 сарын 10
Нэг см талбайтай уг код хүний хумсны хэлбэрт тохирохоос гадна хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй тухай Ирума компанийн төлөөлөгчид мэдээлжээ.
Япон улсын хүн амын ¼ -ийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлдэг нь дэлхийн хамгийн их хөгшин хүнтэй орныг тэргүүлж байна. Тус улсад сэтгэцийн өвчтэй болон өндөр настнууд алга болох үзэгдэл түгээмэл тохиолддогоос оймс, гутлан дээр нь бар код наах үйлчилгээ нэвтрүүлээд байсан. Гэвч хүн бүр нэг оймс, гутлаа өдөр бүр өмсдөггүй, зуны халуунд оймсгүй явах ч тохиолдол бий учраас уг үйлчилгээ тийм ч амжилттай хэрэгжээгүй юм. Харин энэ удаагийн төслийг хамгийн шилдэг, тохиромжтой арга хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Японы 65-аас дээш настнууд 2055 он гэхэд 40 хувиар өсч, хүн амынх нь тоо 127 саяас 90 сая болтлоо буурах тооцоо гарчээ.
-
2016 оны 12 сарын 09
Өмнөд Солонгосын парламент ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэрийг гаргалаа.
300 гишүүнтэй Үндэсний Ассемблэйн 234 гишүүн дэмжин, 56 гишүүн эсэргүүцэж, 2 түтгэлзэж, 7 санал хүчингүй болсон байна.
Прокуроруудын үзэж буйгаар Пак Гын Хэ нь авилгал, хээл хахуулийн хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэсэн аж. Тэрбээр үүнийг сүүлийн хэдэн долоо хоногийн турш үгүйсгэсэн бөгөөд энэ хэрэгт холбогдсондоо олон нийтээс хоёр удаа албан ёсоор уучлалт гуйсан юм.
Огцруулах шийдвэр нь есөн шүүгчдийн бүрэлдхүүнтэй үндсэн хуулийн шүүх батлах шаардлагатай бөгөөд үүнд зургаан сар шаардагдах аж.