Жил бүрийн аравдугаар сарын 22-нд Дэлхийн ээрүү хүмүүсийн өдрийг (International Stuttering Awareness Day)1998 оноос эхлэн тэмдэглэж байна. Ээрэх нь мэдрэлийн гэмтлийн нэг хэлбэр гэж үздэг.
Ээрүү хүмүүсийн олон улсын эвсэл (International Stuttering Association, ISA) мэдээлж байгаагаар, дэлхийн хүн амын 1% орчим нь ээрэх эмгэгтэй аж.
Хүүхдийн ээрэлт нь гэр орны уур амьсгал, эцэг эх хоорондын харьцаатай холбоотой байх магадлалтай.Дэргэд нь байнга маргалддаг, архи уудаг, гэр орондоо тайван бус байдаг, чанга хашгиран хэрэлдэх, зодолдох зэрэг нь хүүхдийн мэдрэлд шууд нөлөөлж ээрүү болох үндэс тавигддаг.Ээрүү болохоос урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн анхан шатны шаардлага болох сэтгэл мэдрэлийг нь тайван байлгах /цочоохгүй, уурлуулахгүй, гомдоохгүй, тайван амрааж унтуулах/-ыг зорих хэрэгтэй.