Хятадын иргэн Ши даатгалаас мөнгө олж авахын тулд өөрийгөө голд живсэн мэт харагдуулах арга заль сэджээ. Энэ төлөвлөгөөгөө эхнэртээ хэлэхгүйгээр машинаа голд живүүлж орхиод өөрөө хэсэгтээ нуугдахаар шийдсэн байна. Гэтэл эхнэр нь түүнийг амиа алдсан гэж бодоод сэтгэл гутралд орж, гурав хоногийн дараа өөрийн хоёр хүүхдийн хамт усан санд амиа хорлосон байдалтай олджээ. Ийнхүү нөхрийнх нь мөнгө олох гэсэн арга заль эхнэр, хоёр хүүхдийнх нь аминд хүрсэн тухай мэдээллийг Хятадын нийгмийн цахим сүлжээгээр 27 сая хүн үзжээ. Сүүлийн хэдэн долоо хоног энэ явдлын тухай Хятадын иргэд олон талаас нь санал сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Түүнийг Хятадын Хунан мужийн цагдаагийн газар саатуулж, хэргийг шалгаж байгаа аж.
Ц.Анир