Этиоп Улсын Засгийн газрын 20 яамны 10 яамыг эмэгтэй сайд удирдах шийдвэр гаргасныг тус улсын Ерөнхий сайд Аби Ахмед мэдэгдлээ. Өмнө нь тус улс 28 яамтай байсныг цөөрүүлж, 20 яамтай болжээ. Ерөнхий сайд Аби Ахмед “Эмэгтэйчүүд төрийн үйл хэрэгт чигт шулуун ханддаг. Авлига, хээл хахуульд өртөх нь эрчүүдийнхээс бага түвшинд байдаг” хэмээн онцолсон юм. Этиоп Улсын Батлан хамгаалах салбарыг түүхэндээ анх удаа эмэгтэй сайд удирдаж байгааг ч мөн хэлсэн юм.
Ц.Анир