Хонгконгийн кино од, алдарт жүжигчин Чой Юн Фат сарын хэрэглээндээ 100 доллар зарцуулж, 714 сая долларын өөрийн бүх хөрөнгөө буяны үйлсэд зориулна гэдгээ мэдэгджээ. Нэгэн цагт нэр алдар нь цуурайтаж байсан жүжигчин Чой Юн Фат эхнэр Жасмин Таны хамт эгэл жирийн амьдралаар даруухан аж төрж суудаг байна. Сүүлийн 17 жилийн турш “Nokia” маркийн гар утсаа тасралтгүй ашиглажээ. Гэвч утасных нь товчлуур эвдэрсэн учраас өнгөрсөн долоо хоногт ухаалаг утас худалдаж авсан тухай эхнэр нь ярьжээ. Жүжигчин Чой Юн Фат нийтийн тээврээр зорчиж, дэлгүүрээс худалдаж авсан хямдхан, биед амар хувцсаа өмсөх дуртай аж. Хонгконгт хар салхи болсны дараа алдарт жүжигчин гудамж талбай цэвэрлэх ажилд тусалсан байна. Чой Юн Фатын нийт хөрөнгө 714 сая доллараар үнэлэгдэж буй. Хосууд хүүхэдгүй бөгөөд үлдсэн бүх хөрөнгөө буяны үйлст зарцуулахаар эргэлт буцалтгүй шийджээ.
Ц.Анир
Сэтгэгдэл (1)