Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын хоёр энхийг сахиулагчид дуурийн хоршлоор олныг гайхуулсныг НҮБ өөрийн хуудаснаа онцлов.
Энэ талаар бичихдээ “Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулагч нь өргөн хүрээний ур чадвар эзэмшдэг. Тэд энгийн иргэдийг хамгаалахаас гадна өндөр тэмдэглэлд хүрч чаддаг. Өмнөд Судан дахь НҮБ-ын Эрхэм зорилгын хүрээнд үйлчилж буй хоёр энхийг сахиулагч (UNMISS) хөгжмийн авъяас чадвараа үзүүллээ” гэж тэмдэглэжээ.
Б.Лхам