Фэйсбүүк компани гурван сарын хугацаанд 8.7 насанд хүрээгүй хүүхдийн садар самууныг сурталчилсан агуулгатай нүцгэн зургийг устгажээ. Насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн дарамтад оруулах, хүүхдийн хүчирхийлэл зэрэг хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэлд Фэйсбүүк компани дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Фэйсбүүкийг хүүхдийн хүчирхийллийн мэдээлэл түгээн дэлгэрүүлдэг гол суваг боллоо хэмээн нэр бүхий хүмүүс өнгөрсөн хатуу шүүмжилж байсан билээ. Тиймээс тус компани хүүхдийн хүчирхийлэл болон нүцгэн зургийг фэйсбүүкт оруулвал шуурхай олдог систем хөгжүүлж байгаа аж.
Ц.Анир