Английн ханхүү Харри, гүнж Меган Маркл нарын хилийн чанад дахь анхны аялал Австрали улсаас эхэлж байна. Энэ удаагийн аялалын өмнөхөн хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэгвэл Австралийн захирагч Питер Косгроув, түүний эхнэр Линн нар ханхүү Харри, гүнж Мегантай уулзах үеэрээ тэдний удахгүй мэндлэх хүүхдэд нь Австралийн бэлэг тэмдэг болох уутат баавгайн дүрс бүхий зөөлөн тоглоом бэлэглэжээ.