БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдардаг гадаад иргэдийн тоо сүүлийн нэг жилийн хугацаанд 100 мянгаар нэмэгджээ. Тус улсад өнгөрсөн оны долоодугаар сард 232 мянган хууль бус иргэд бүртгэгдэж байсан бол энэ оны долоодугаар сарын байдлаар 335 мянга гаруй болж нэмэгдсэн байна.
Хууль бус гадаад иргэдийн 249 мянган нь тус улсад аялал жуулчлалын зорилгоор зорчжээ. Тэдний гуравны нэг нь Тайланчууд аж.