Индонезийн эрэг хавийн хотод өчигдөр хүчтэй цунамигийн улмаас 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, таван хүн амиа алдсан талаар ВВС агентлаг мэдээллээ.
Цунами сэрэмжлүүлгийн дохио дуугарсны дараа удалгүй Сулави арал дээр Палу хүртэл 2м өндөртэй цунами нөмрөн ирсэн аж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цунамигийн үеэр цацагдсан дүрс бичлэгт хүмүүс хашгирч, эвдэрч сүйдсэн барилга дотор сүм хийдээс зугатан гарч байгаа нь бичигджээ.