Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ХБНГУ-д албан ёсны айлчиллаа. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, айлчлалын бүрэлдэхүүний хамт ХБНГУ-ын Бавари мужийн Бийшофсвийзен хотноо байрлах Холбооны Зэвсэгт хүчний Уулын явган цэргийн 23 дугаар бригадын 232 дугаар батальонд зочилжээ. Уулын явган цэргийн 23 дугаар бригадын удирдлага, батальоны бие бүрэлдэхүүн Батлан хамгаалахын сайдад, ангийнхаа үүрэг, үйл ажиллагааныхаа онцлогийг танилцуулж үзүүлэх сургууль сонирхуулсан байна. Уулын явган цэргийн 232 дугаар батальоны цэргийн алба хаагчид нь Монгол Улсад 2014, 2016 онуудад ирж, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг хамтран зохион байгуулж байсан юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд айлчлалынхаа сүүлийн өдөр ХБНГУ-ын Холбооны Канцлерийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, Холбооны сайд Ян Хекер, Бундестагийн гишүүн, Бунтестагийн Батлан хамгаалах Байнгын хорооны гишүүн Фритц Фелденьтрой нартай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.