БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиачуан хотод Бүх Хятадын хоолны урлагийгн наймдугаар удаагийн тэмцээн эхэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Хятадын санхүү, худалдаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрчний эвлэлүүд хамтран зохион байгуулж байгаа энэхүү уралдаан “Шинэ эрин, Шинэ хэрэгцээ, Шинэ үйлчилгээ” уриан дор зохион байгуулагдаж байна. 2019 оны долоодугаар сар хүртэл үргэлжлэх цогц арга хэмжээний хүрээнд 40 орчим тэмцээн, уралдаанд Хятадын шилдэг тогооч нар хүчээ үзэх юм. Багаараа болон тогооч бүр хувьчлан оролцох энэхүү тэмцээнд ойролцоогоор 8000 орчим тогооч ур чадвараа сорих аж.
Дашрамд өгүүлэхэд энэ тэмцээн нь Хятадын уламжлалт хоол, хоолны урлаг, тогооч нарын дэг жаяг хийгээд ур чадварыг тольдон харах хамгийн том уралдаануудын нэгд тооцогддог билээ.
Л.Сайнаа