АНУ-ын сансар судлалын агентлаг NASA-гийн судалгааны шинэ робот станц өнгөрсөн шөнө Ангараг гарагт амжилттай газардлаа. “InSight” нэртэй уг станц Ангараг гарагийн газрын гүнийг судлах бөгөөд ингэснээрээ дэлхийгээс гадна дотор талаа судлуулсан анхны гараг болох юм. Уг станц газардсанаас хойш хэдхэн минутын дараа станц анхны гэрэл зургаа дэлхий рүү илгээжээ. Загасан нүдэн дурангаар буулгасан уг зурагт робот станцын орчин тойрны газар, тэнгэрийн хаяа харагдаж байна. Анхны зургийн чанар тааруу байгаа ч аажимдаа илүү тод, нарийвчлал сайтай дүрс илгээдэг болно гэж NASA найдаж байна. Энэ зурагнаас харахад газардах үед боссон тоос шорооны ширхэгүүд дуран дээр буусан байгааг харж болохоор байгаа юм.
“InSight” станцыг энэ оны тавдугаар сарын 5-нд дэлхийгээс хөөргөсөн бөгөөд 200 гаруй хоногийн хугацаанд 430 сая гаруй километр замыг туулан Ангарагт хүрсэн нь энэ юм.
С.Нацаг