Английн Мерсисайд хотын ахлах сургуулийн удирдлагууд сурагчдыг “Canada Goose”, “Moncler”, “Pyrenex” зэрэг үнэтэй брэндийн хувцас өмсөхийг хоригложээ. “Canada Goose” брэндийн гадуур хувцас 350-1700 ам.доллар, “Pyrex” болон “Moncler” хувцас 800-11.000 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг байна. Ахлах сургуулийн сурагчид нэгнийгээ дуурайж үнэтэй хувцас өмсөнө гэж эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт үзүүлдэг байна. Тиймээс сургуулийн захиргаанаас хэт үнэтэй брэндийн хувцас хүүхдүүдэд авч өгөхгүй байхыг анхааруулсан байна. Тус сургуульд хүүхэддээ 900 ам.долларын үнэтэй куртик авч өгч чадахгүй олон эцэг эхчүүд байдаг. Хүүхдүүдийн тансаг хэрэглээ нь амьдралын түвшин доогуур бусад сурагчдад сэтгэлзүйн дарамт үзүүлж байна гэж үзсэн ажээ.
Сэтгэгдэл (1)