Өнөөдөр дэлхийн “00”-ын өдөр тохиож байна. Дэлхий дээр 2.6 орчим тэрбум хүн буюу дэлхийн хүн амын 40 орчим хувь нь шаардлага хангшасан ариун цэврийн байгууламжгүйн улмаас жилд хэдэн мянгаараа амь үрэгддэг байна.
Тухайбал, жилд дунджаар таваас доош насны 600.000 орчим хүүхэд гэдэсний халдварт төрөл бүрийн өвчнөөр амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг аж. Энэ өдөр нь тэдгээр амь насаа алдаж буй хүмүүст туслах, зогсооход чиглэгдсэн өдөр юм.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийн 1.1 тэрбүм хүн ил задгай, хаа тааралдсан газраа бие засдаг гэж гаргажээ. Энэ байдал хэвээр үргэлжилбэл хөрсний бохирдолт, ундны усны хомсдол, ариун цэврийн хангалтгүй байдлаас болж хөгжиж байгаа орнуудын хүн амын тэн хагасаас илүү хувь нь хүнд өвчинд нэрвэгдэнэ гэж тус байгууллагаас сануулж байгаа аж. Тиймээс “00”-ын өдрийг дэлхийн улсууд өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Б.Лхам