ӨМӨЗО-ны Эвлэлийн хороо, Зохиолчдын эвлэл, Хүүхэд залуусын сэтгүүлээс хамтран зохион байгуулсан хүүхдийн өгүүллэгийн гуравдугаар уралдаан Хөх хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө.
“Цоморлиг” цомын нэрэмжит энэхүү уралдаан 2013 онд анх удаагаа зохиогдосон бөгөөд 2015 онд удаахийг нь хийсэн юм. Гурав дахь удаагийн тус уралдаанд нийт 206 бүтээл ирснээс Өнөрцэцэгийн “Сарны шүүр” өгүүллэг тэргүүлсэн байна. Хоёрдугаар байранд Л.Одын “Угжны дэлдэн”, Хатиган Сэцэнхуягийн “Бөмбөрцгийн амьсгал”, гуравдугаар байранд Т.Батнасангийн “Зэвэрхий хувин”, Ц.Цагааны “Борхүү”, хоньчин Баясгалангийн “Нууц биш нууц” бүтээлүүд тус тус шалгарчээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр нэрт зохиолч Лигдэнг тус уралдаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Цоморлиг”-ийн Дархан зохиолчоор өргөмжилсөн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)