“PUBG” тоглоом нь өнгөрсөн онд БНСУ-д нээлтээ хийж, 2018 оны 3-р сараас эхлэн гар утас, таблет дээрх хувилбар нь гарснаас хойш дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа юм.
Тэгвэл тун саяхан буюу өнгөрсөн есдүгээр сард Хятад улсын Хаймень хотод 13 настай хүү PUBG тоглоомыг ipad дээрээ тоглож дууссаны дараа 4 давхраас унаж, нас барсан байна.
Тоглоом дээр 3,4 давхар байшингаас унахад ямар ч асуудалгүй амьд үлддэг байдал нь бага насны тоглогчдод буруу үлгэр дуурайл үлдээсэн байж болох юм. Арвангурван настай Шу Тианци нэртэй хүү шөнийн нэг цаг хүртэл PUBG тоглосон бөгөөд магадгүй тоглоомынхоо орчин, сэтгэхүйгээс салаагүй нойрмог байхдаа ч тийнхүү унаж осолдсон байхыг үгүйсгэхгүй.
Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 500 сая хүн тогтмол тоглож байгаа гэх статистик байдаг бөгөөд PC, Xbox, гар утас таблет дээрх борлуулалтаараа бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байна.
Уг тоглоом ийнхүү хүчээ авахад Хятад улсын “Tencent Games” чухал хувь нэмэр оруулсан төдийгүй, өнөөдөр дэлхийн хэмжээнд PUBG тоглож буй нийт тоглогчдын 50 хувь нь Хятадууд байна.
Л.Сайнаа