Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны /IFJ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Беланжертай уулзаж МСНЭ-ийн үйл ажиллагааны талаар биечлэн мэдээлэл өгөх таатай боломж Москвад олдлоо.
Монголын сэтгүүлчид Прагад төвтэй Олон Улсын Сэтгүүлчдийн Байгууллагад 1950 онд гишүүнээр элсэж, улмаар МСНЭ-ийн даргаар 22 жил ажилласан Ц.Намсрай гуай дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Харин дэлхийн 170 улс нэгдэн орсон Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоонд МЧАСЭ 1992 онд орлогч гишүүнээр элсэж, 1998 онд МСНЭ албан ёсоор бүрэн эрхэт гишүүн болсон юм. "Глоб Интернэйшнл" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлд сонгогдон ажиллаж байв. 2018 оны 12 дугаар сард МСНЭ-ийн удирдлага Бельгийн Вант Улсын нийслэл Брюссель хотноо Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны төв байранд айлчилж, албан уулзалт хийхээр тов тогтлоо. Манай байгууллага Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцохоо мэдэгдэж, 1500 гишүүн бүртгүүлснийг ОУСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга өндрөөр үнэллээ.
Л.Сайнаа