Америкийн иргэн 27 настай Де Пекол гэх бүсгүй хамгийн богино хугацаанд дэлхийн 196 улсаар аяласан амжилтийг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 18 сарын хугацаанд нийтдээ 111.000 ам.долларын зардалтайгаар дэлхийн 196 улсаар аялаад иржээ.
Пе Пекол нийгмийн цахим сүлжээгээр аялж буй улсынхаа тухай сонирхолтой мэдээлэл оруулж, шууд бичлэг хийж байсан нь олон нийтэд хүрсэн байна. Нийгмийн цахим сүлжээгээр дамжуулж олны танил одууд болон жирийн иргэд түүнд аялалын зардал босгоход нь тусалж дэмжсэн юм.
Ц.Анир