БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны Зам тээврийн хэлтсээс мэдээлэл хийсэн байна. Мэдээллээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Төвдийн зам тээврийн салбар нисэх мэт хурдацтай хөгжсөн гэнэ. Тодруулбал, энэ хугацаанд нийт 24 мянган км зам шинээр тавьжээ. 2017 оны сүүлчээр бүс нутгийн нийт замын хэмжээ 89 мянган км-т хүрсэн байна.
Ирэх гурван жилд Төвд хөдөө орон нутгийн замын төслийг голчлон хэрэгжүүлж, бүх суурин газар, тосгонд зохион байгуулалттайгаар зам тавихад анхаарах гэнэ. Түүнчлэн байгалийн нөхцөл байдал хүнд газруудыг ч мөн бүхэлд нь замаар холбохоор бэлтгэх аж. Одоогийн байдлаар Төвдийн хөдөө орон нутгийн зам 60 мянган км даваад буй бөгөөд бүх бүс нутаг Мэдог шянаас гадна бараг бүх газрын тосны замтай холбогддог байна.
Л.Сайнаа