Австралийн “Рио Тинто” групп Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг хийхээр бэлтгэж байна.
Тус ажилдаа олон улсын хөрөнгө оруулалтын “Credit Suisse”, “Royal Bank of Canada”, болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллах аж.
“Iron Ore Company of Canada” компани нь Канадын Лабрадор муж дахь уурхайгаас жилд 23 сая тонн сайн чанарын төмрийн хүдэр олборлодог бөгөөд Лабрабор-Сити боомттой 418 км төмөр замаар холбогддог байна. Тус компани өнгөрсөн онд 1.9 тэрбум ам.долларын ашигтай орлого хийжээ.
Мөн тус компанийн 58.7%-ийг “Рио Тинто” групп, 26.2%-ийг Японы “Мицубиши” корпораци, үлдсэн хувийг Labrador Iron Ore Royalty Corporation тус тус эзэмшиж байна.
Л.Сайнаа