БНСУ-ын “LG” компани Лас-Вегаст өнөөдөр нээлтээ хийж байгаа “CES-2019” үзэсгэлэнгийн үеэр хуйлагддаг 65 инчийн дэлгэцтэй OLED зурагтаа танилцууллаа.
Уг зурагт нэг товч дарахад дэлгэц нь сууриндаа хуйлагдаж бүрэн алга болдгоороо давуу талтай аж. Ингэж бүрэн алга болсныхоо дараа хөгжмийн горимоор ажиллах, эсвэл хуйлагдаагүй үедээ багахан хэсэгтээ цаг харуулах дагаар зохион бүтээсэн байна.
The Signature OLED TV нэртэй шинэ зурагт оны сүүлчээр худалдаанд гарах бөгөөд одоогоор худалдаалах үнэ тодорхойгүй байгаа аж.
Л.Сайнаа