Ирэх дөрөвдүгээр сард болох ээлжит хурлаасаа өмнө Дэлхийн банкны шинэ ерөнхийлөгчийг сонгож, хоёрдугаар сарын 01-нд ажлаа өгөх гэж буй Ким Жим Ёны үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө гэж Дэлхийн банк мэдэгджээ. Тус мэдэгдэлд "Дэлхийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл 9-нөөс эхлэн шинэ ерөнхийлөгчийг сонгох хөтөлбөрийг авч хэлэлцлээ. Шалгаруулалтыг нээлттэй зарчим баримталж, шилдгийг нь сонгоно гэдгээ дахин нотолж байна" гэжээ. Уг мэдэгдэлд шинэ ерөнхийлөгчийг Дэлхийн банкны гишүүн орнуудаас сайн удирдагч, олон улсын том байгууллагыг удирдах туршлагатай, олон нийтийн салбарын ажлыг сайн мэддэг, Дэлхийн банкны хөгжлийн үүрэг зорилт ирээдүйг тодорхой илтгэж чадах, олон талт хамтын ажиллагааг тууштай дэмжихээ амлах, гадаад харилцаанд ур чадвартай, үүрэгт ажлаа үнэнч шударгаар биелүүлж чадах хүнийг сонгоно гэдгийг онцолсон байна.