Хятадын төрийн өмчит “SPIC” компани ӨМӨЗО-ы Улаанцав аймагт 3.800 км.кв талбайтай, зургаан ГигаВаттын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулахаар боллоо.
Уг бүтээн байгуулалт хэрэгжвэл дэлхийн хамгийн том хуурай газрын салхин цахилгаан станц болох юм. Бээжин-Тяньжин-Хэбэй бүсийн зах зээлд жилдээ 18.9 ТераВатт/цаг эрчим хүч нийлүүлэх бөгөөд 46.54 тэрбум юань буюу 6.78 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдах аж.
“SPIC” компани төслөө хэзээ бүрэн хэрэгжиж дуусах талаар мэдээлэл өгөөгүй ч 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадмыг эрчим хүчээр хангана гэж мэдэгдлээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)