Австрали Улсын Сидней хот жолооны ард гар утас ашигласан жолоочийг илрүүлэх тусгай камерын сүлжээтэй дэлхийн анхны хот боллоо.
Тус камер нь жолооны ард мессеж бичиж, утсаар ярьж байгаа жолоочийг илрүүлж, улмаар маш өндөр нарийвчлалтай зураг авч хиймэл оюун ухаантай төхөөрөмж рүү илгээдэг юм байна.
Уг төхөөрөмжөөр өнгөрөгч аравдугаар сард 11 мянган жолоочийн зөрчлийг илрүүлжээ.
Л.Сайнаа