АНУ-ын хилчид хууль бусаар хил нэвтрэх гэсэн 150 дүрвэгчийн өөдөөс нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Уг үйл явдал Мексикийн хилийн хот Тихуаны ойролцоо болсон бөгөөд хилчид чулуу нүүлгэсний дараа нулимс асгаруулагчаа ашигласан гэж Мексикийн талаас тайлбарласан байна. Харин үүнийг нь Америкийн талыг баримтлагчид үгүйсгээд өргөст торонд өлгөгдсөн хүүхдүүдэд туслах гэтэл мексик дүрвэгсэд чулуу нүүлгэж эхэлсэн. Чулуунд хэд хэдэн хилчин оногдсон учир хариуд нь нулимс асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарлажээ. Тэгвэл газар дээр нь байсан Associated Press-ийн сэтгүүлчийн баталснаар Америкийн хилчид лаазтай нулимс асгаруулагч шидсэний хариуд дүрвэгсэд чулуу нүүлгэсэн гэнэ. Харин Reuters-ийн сэтгүүлч нэг дүрвэгчийн толгойг нулимс асгаруулагчтай лааз шиг зүйл оносон гэжээ. Дотоодын аюулгүй байдлын департаментийн албан ёсны төлөөлөгч Кейт Уолдмэны мэдэгдснээр хилчид байж болох хамгийн зөөлөн арга хэмжээ авсан гэв. Мөн тэрээр Конгресс Мексикийн хил дагуу босгох хананы мөнгийг 100 хувь гаргах ёстой гэжээ. Уг хэрэг Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилийг бүрэн хаах ёстой хэмээн Конгресс дээр маргаж байх үеэр болжээ.