Конго Улсын Дээд шүүхээс Парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Феликс Чисекедиг дэмжсэн тогтоол гаргасан байна. Уг шийдвэрийг нь эсэргүүцэж Феликс Чисекедигийн гол өрсөлдөгч Мартин Фаюулу ард иргэдийг эсэргүүцлийн уриалан дуудсан байна. Чисекедиг дэмжигчид шүүхийн тогтоолд баярлаж, гудамж талбайд баяраа тэмдэглэцгээж байхад Мартин Фаюулу “Шүүхийн энэ шийдвэр төрийн эргэлт хийх нөхцөл бүрдлээ” гэсэн байна. Түүний эл мэдэгдэл Бүгд найрамдах ардчилсан Конго Улсын улс төрийн хямрал газар авах вий гэсэн болгоомжлол дагуулж эхэлжээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд болсон Конгийн парламентийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилал, нийгмийн хөгжлийн төлөө холбооноос нэр дэвшигч Феликс Чисекеди 38.6 хувийн дэмжлэг авсан бол түүний гол өрсөлдөгч Сөрөг хүчний хөдөлгөөнийн нэр дэвшигч Мартин Фаюулу 34.8 хувийн санал авсан юм.