Жолоочгүй, автомат удирдлагатай цэвэрлэгээний машин болох “Дун цагаан” буюу “Во Шяобай” нь ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд нээлтээ хийн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэхүү дэлхийн анхны L4 түвшний жолоочгүй цэвэрлэгээний машинд лазер байршил тогтоогч, хэт авианы радар гэх мэт олон төрлийн дэвшилтэт технологийг суурилуулжээ. Түүнчлэн тус машиныг бүтээхэд Өвөрмонголын Багшийн их сургууль, Өвөрмонголын их сургууль, Өвөрмонголын бизнес худалдааны их сургууль, Өвөрмонголын Цахим мэдээллийн институт хөрөнгө оруулсан аж. Машины судалгаа, зураг төслийн ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2018 онд бүтээж, хоёр жилийн хугацаанд бүтээгдэхүүн болгон гаргасан байна.
Өвөрмонголын Фэн Тэн технологийн компанийн ерөнхий захирал Ли Жүньфэн “Одоогийн байдлаар “Дун цагаан”-д Бээжин, Тяньжин, Хэбэй, Жэжян, Шанхай, Гуанжөү гэх мэт муж, хотууд хөрөнгө оруулаад байна. Нийт 100 гаруйг зах зээлд гаргана. Үүний зэрэгцээ Сингапур, Малайз, Дубай гэх мэт улс болон бүс нутагтай хэдийнэ стратегийн хамтын ажиллагааг эхлүүлсэн” хэмээн ярьжээ.
“Дун цагаан” нь шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжлийн бодит илрэл төдийгүй нийгэмд өндөр үнэ цэнэтэй аж. Тухайлбал, ажлын байрны сул орон тоог бөглөж, цэвэрлэгээний ажилтаны ажлын ачаалал болон эрсдэлийг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх гэнэ.
Эх сурвалж:CCTV.com
Сэтгэгдэл (1)