Канадын Ванкувер хотын Хэйстингс гудамжаар явж хүмүүсийн хаясан хуванцар сав, цаасан хайрцаг, шил лааз цуглуулдаг 62 настай Зиа Тран өнгөрсөн оны аравдугаар сард хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулж их хэмжээний мөнгө хандивлажээ. Тэрбээр 21 жилийн туршид хаягдал түүхий эд түүж, дахин боловсруулах үйлдвэрт тушааж байгаа аж.
Энэ хугацаанд Зиа Траны цуглуулсан мөнгө 10200 доллар болсон. Харин эл хуримтлалаа буяны үйлсэд зарцуулсан байна. Түүнийг хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулах хандив өгсний дараа сурвалжлагч “Танд мөнгө үлдсэн үү” гэж асуухад “Надад 20 доллар үлдсэн. Энэ мөнгө надад хүрнэ” хэмээгээд инээмсэглэжээ.
Мөн дээрх буяны үйлс нь Зиа Траны сүүлийн хандив биш бөгөөд ахин хандив өгнө гэдгээ хэлсэн байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)