БНХАУ-д ажиллаж амьдардаг монгол иргэн Х нь Монгол Улсаас очсон таван эмэгтэйг ажилд ороход нь зуучилж өгч тус бүрээс нь 100 юаны урамшуулал авч ажилд зуучилжээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дээрх эмэгтэйчүүд биеэ үнэлж байгаад баригджээ. Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ эмэгтэйчүүд биеэ үнэлэх зорилготой БНХАУ-д очсон гэдгээ хүлээн зөвшөөрч, ингэхдээ иргэн Х-гийн тусламжийг авсан гэдгээ мэдүүлсэн аж.
Үүнээс болж иргэн Х нь БНХАУ-ын хуулийн байгууллагад хүн худалдаалсан гэх хэрэгт шалгагдан байцаагдаж байгаа юм байна. "Хилийн чанад дах монголчуудын зөвлөл" төрийн бус байгууллагаас энэ хэрэгт анхаарал хандуулж, БНХАУ-д хоригдож байгаа иргэн Х болон түүний ар гэрийнхэнд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлжээ.
Сэтгэгдэл (2)