АНУ-ын Аризона мужийн асрах төвд 10 гаруй жил ухаангүй хэвтэж байгаа өвчтөнг жирэмслүүлсэн сэжигтэнг баривчилсан талаарх мэдээллийг BBC онцоллоо. Уг мэдээлэлд дурьдснаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт тус эмнэлгийн асрагч, 36 настай Натан Садерланд ухаангүй хэвтэж буй эмэгтэйг хүчирхийлж, жирэмслүүлсэн болох нь ДНХ-гийн шинжилгээгээр тогтоогдсон байна. Уг хэргийн нэхэн сануулахад, гурван настайдаа осолд орсны улмаас оюун ухааны гүн сааталд орж, ярьж, хөдлөх чадвараа алдсан уг эмэгтэй дуу авиа сонсоод нүүрний хувирал үзүүлж хариулдаг болсон юм байна.
Асрах төвд ирээд 10 жил болж байгаа бөгөөд 29 насандаа хүүхэд төрүүлэх үед эмнэлгийн ажилчид түүнийг жирэмсэн гэдгийг огт мэдээгүй байсан аж. Хэргийн дараа асрах төвийн захирал ажлын хариуцлага алдснаа хүлээж, ажлаасаа гарсан юм. Харин цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтнийг эрэн хайх ажлын хүрээнд эмнэлгийн бүх эрэгтэй ажилчдаас ДНХ-гийн шинжилгээ авчээ.
Ингэхэд тус төвд 2011 оноос хойш ажиллаж байгаа, хохирогч эмэгтэйн асаргаа эмчилгээг хариуцаж байсан Натан Саделаны ДНХ хохирогч эмэгтэйн төрүүлсэн хүүгийнхтэй тохирчээ. Натан Саделан нь албан ёсны гэрчилгээтэй асрагч бөгөөд 1993 оноос хойш Аризонад амьдарч байгаа юм байна.
Сэтгэгдэл (1)