Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Ачаа тээш” дэх гаалийн хяналтын бүсэд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас 2019 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр тус улсын иргэн С-ийн нэр дээр ирсэн 30 кг эрүүл мэндийн гэх бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа болох “Панаксадиол” /Panaxadiol/ гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын иргэн С-ийн нэр дээр гаалийн хилээр нэвтрүүлэхийг завдсан бараа нь “Гаалийн тухай хууль”-ийн 227 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15 зүйлийн 12 дахь хэсэг, “Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 9.3 дахь хэсэг, “Зөрчлийн тухай хууль” 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зүйл заалтуудыг зөрчсөн тул зөрчилтэй барааг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулахаар болсон байна.
Зөрчлийн талаархи мэдээллийг нийслэлийн Прокуорын газарт нэн даруй мэдэгдсэн бөгөөд дээрх бараанд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу хэрэг нээн шалгахаар ажиллаж байна.
Г.Алимаа