Үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн Америк болон Австрали Улсад “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс шахан гаргах үйл ажиллагаа явуулаад буй.
Тэгвэл БНХАУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэгчдийн нэг “Huawei” компани цахим аюулгүй байдлаа сайжруулахад зориулан хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Тодруулбал тус компанийн Гүйцэтгэх захирал Рэнь Жэнфэйн 180 мянган ажилтандаа илгээсэн захидалдаа “Аюулгүй байдал, уян хатан чанар болон бүтээгдэхүүний нууцыг чандлан хадгалж, бэхжүүлэх нь компанийн гол зорилт бөгөөд харилцаа холбооны бүтээгдэхүүний найдвартай байдлыг хангах үүднээс уг хөрөнгө оруулалтыг хийнэ” хэмээжээ.
Л.Сайнаа