-
2018 оны 4 сарын 13
Япон улсын Засгийн газар өөрийн хилээр гарсан хүн бүхэнд 1000 иений татвар ногдуулахаар шийдвэрлэлээ. Үүнийгээ “Олон улсын аялал жуулчлалд ногдуулах татвар” хэмээн тайлбарлаж байгаа юм байна.
-
2018 оны 4 сарын 13
Одоогоор 2 км урт замыг ийм болгоод байна. Тодруулбал замын эгнээний голоор төмөр зам шиг цэнэглэгч шугам тавигдах юм. Автомашинд мөн энэ шугамтай холбогдох механик залгуур суурилуулах ажээ.
-
2018 оны 4 сарын 13
Сирийн дотоодын дайн үргэлжилсэн хэвээр. Зүүн Курд мужид өгсөн агаарын дайралтын улмаас олон хүний амь эрсдэж, шархаджээ.
-
2018 оны 4 сарын 13
Энэ сарын 11-ний өдөр Японы зүүн өмнөд хэсэгт уулын нуранги үүссэний улмаас таван хүн сураггүй болж, нэг хүний амь нас эрсэджээ. Цагдаа нар “100 метрийн өндрөөс доош нурсан хөрс 200-аад метр үргэлжилж зогссон” хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд нуранги үүсэхээс өмнө хур тунадас ороогүй аж.
-
2018 оны 4 сарын 13
Герман Сирид явагдаж магадгүй цэргийн ажиллагаанд оролцохгүй гэж Канцлер Ангела Меркель хэлснийг "Süddeutsche Zeitung" сонин дамжуулсан байна.
-
2018 оны 4 сарын 13
Германийн автомашин үйлдвэрлэгч томоохон компани Би Эм Би-д ажиллаж байсан Герберт Диссийг “Волксвагенг” компани суудлын автомашины брэнд тасгийн эрхлэгч, захирлын үүрэгт ажилд томилж, цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлд томоохон хувьсгал авчирна гэдгийг онцоллоо.
-
2018 оны 4 сарын 13
Энэ бүс нутагт Хятад улс хиймэл арал байгуулж, цэрэг зэвсэг төвлөрүүлж байгаа бол Бээжингийн энэ үйлдлийг АНУ олон улсын далайн тээврийн чөлөөтэй зорчих эрхийг боомилж байна гэж шүүмжилсээр байгаа юм.
-
2018 оны 4 сарын 13
Дэлхийн усны (Гуравдугаар сарын 22) өдрийг тохиолдуулан НҮБ-аас танилцуулсан илтгэлд, 2050 он буюу гуч гаруйхан жилийн дараа зургаан тэрбум хүн ундны усны дутагдалд орон хэлмэгдэх болно хэмээжээ. Ундны
-
2018 оны 4 сарын 06
С.Шойгу: Бидэнд цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд ярилцаж шийдвэрлэх олон ажил бий
-
2018 оны 4 сарын 06
Бразилийн Порту-Алегри хотын бүс нутгийн шүүхийн шүүгч тус улсын Ерөнхийлөгч асан Лула да Сильвад баасан гарагийн 17.00 цагаас өмнө цагдаагийн газарт очин бууж өгч, шүүхээс ногдуулсан ялаа эдэлж эхлэхийг анхааруулсан захирамж бүхий баривчлах зөвшөөрөл олгосон байна.
-
2018 оны 4 сарын 05
Хятад улс томоохон хотууд, тэднийг холбосон дэд бүтцүүдийг шинэчлэн сайжруулах аварга төслүүд хэрэгжүүлж байгаа.
Ирэх арван жилийн дотор тус улс 250 сая иргэнээ хотод суурьшуулах зорилготой байна. Энэ зорилгоор бүтээн байгуулж байгаа дэд бүтцүүдийн нэг нь Хонг Конг, Макао, өмнөд эргийн Жухай хотуудыг холбосон 55 км урт гүүр юм.
-
2018 оны 4 сарын 05
Бээжин хот ашиглалтаас гарсан, хаягдсан хуучин үйлдвэрүүдийг орчин үеийн чиг хандлагатай олон нийтийн газар болгож хувиргахаар төлөвлөж байна.
-
2018 оны 4 сарын 05
Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Ираны ерөнхийлөгч Хасан Роухани нар Туркийн нийслэл Анкара хотод болж буй Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах талаар гурван орон нийтлэг ойлголтод хүрлээ гэв.
-
2018 оны 4 сарын 05
АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 1333 нэр төрлийн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэх болсноо зарласан.
-
2018 оны 4 сарын 05
ОХУ-ын Сахалин мужийн захиргаа болон агаарын тээвэрлэгч “Аэрофлот” компани хамтран таван онгоц худалдан авах санхүүжилтийн мөнгийг гаргахаар болсон байна. Эдгээр онгоцыг Курилийн арлуудын чиглэлд нисгэх зорилготой хэмээн Сахалин мужийн захиргааны хэвлэлийн алба Мягмар гаригт
-
2018 оны 4 сарын 05
Өмнө мэдээлж байснаас 40 орчим саяар илүү хүний хувийн мэдээллийг Cambridge Analytica компанид алдсанаа Фэйсбүүк компани хүлээн зөвшөөрлөө.
-
2018 оны 4 сарын 04
Өчигдөр болсон нэгэн үйл явдал Хятадын сая сая иргэдийн анхаарлыг татаж байв. Нэгэн гэр бүл сураггүй алга болсон охинтойгоо 24 жилийн дараа уулзсан байна.
Гэрийн эзэн Ван Минчин, эхнэр Лю Дэнин нар Чэнду хотын зах дээр жимс зарж амьдардаг байхдаа 1994 онд гурван настай охиноо алдсан юм.
-
2018 оны 4 сарын 04
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым 2018 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-
2018 оны 4 сарын 03
Хятад улс бол дэлхийн хамгийн том хог боловсруулагч юм. Өнгөрсөн онд тус улс гадаадаас нийт 24 төрлийн хог хаягдлыг хүлээж авахгүй болж байгаагаа Дэлхийн Худалдааны Байгууллагад мэдэгдэж, хориг эхлэх хугацааг 2017 оны сүүл гэж зарласан байна.
-
2018 оны 4 сарын 03
Сайхан хүмүүс, гайхалтай нууруудын өлгий болсон Түвдийн талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Үнэхээр гайхамшигтай газар дэлхий дээр цөөнгүй байдгийн нэг нь Түвд юм. Түвдээс урссан цэвэр усаар нэг тэрбум гаруй хүн ундаалдаг.