Японы эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга Ёшихидэ Сүгаг тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор томиллоо. Японы Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын тэргүүнийг сонгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг парламентын гол танхим болох доод танхимын 462 гишүүний 314 нь түүний төлөө саналаа өгсөн юм.
Ерөнхий сайд Сугаг танхимын бүрэлдэхүүнээ танилцуулах тухай асуудлыг сөхөхтэй зэрэгцэн Шинзо Абэтэй ажиллаж байсан үндсэн чиг үүргийн сайдууд албан тушаалдаа хэвээр үлдэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар тус улсын хэвлэлүүд нийтэлж эхэлжээ.
Тухайлбал, Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, Сангийн сайд Таро Асо, Газар, дэд бүтэц, тээвэр, аялал, жуулчлалын сайд Казүёши Акаба, Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Сэйко Хашимото, Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимүра нар албан тушаалдаа үлдэнэ гэсэн мэдээлэл байна. 71 настай Ёшихидэ Сүга нь 1991 оноос хойш Японы Засгийн газрыг тэргүүлэх хамгийн өндөр настай Ерөнхий сайд болж байна.