Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргасантай холбогдуулан түүний орыг эрх баригч Либерал ардчилсан намын зарим гишүүд Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэг залгамжлахыг дэмжжээ.
Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро Хууль тогтоох байгууллагын хэрэг эрхлэх хорооны дарга Моряма Хироши нар парламентын хоёр танхимын Либерал ардчилсан намын гишүүдийн хурлыг ирэх есдүгээр сарын 13-15-нд зохион байгуулах тов гаргажээ.
Уг хурлаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулах аж. Энгийн үед Ерөнхий сайдыг парламент дахь Либерал ардчилсан намын хууль тогтоогчид болон намын гишүүдийн саналаар сонгодог ч одоогийн нөхцөл байдалд улстөрийн вакум үүсэхээс сэргийлж түргэн хугацаанд сонгох хэрэгтэй гэж үзжээ.
Ташрамд дурдахад, Сүга Ёшихидэг дэмжигч Либерал ардчилсан намын гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа аж.