Нислэгийн дүрэм журмыг мөрдөхөөс эрс татгалзсан зорчигчийн улмаас ослын буулт хийсэн тохиолдол Японд анх удаа гарлаа. 124 хүн зорчиж явсан уг нисэх онгоц тус улсын баруун нутгийн Коккайдо арлын Куширо нисэх онгоцны буудлаас Осака руу нисчээ. Нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчид зорчигчдын нэг амны хаалтгүй байгааг анзаарч түүнээс зүүхийг хүссэн байна.
Гэсэн ч уг зорчигч эрс татгалзжээ. Онгоцны үйлчлэгчид амны хаалт зүүх дүрэм журамтайг тайлбарлан зүүхийг олон удаа хүссэн ч зорчигч чангаар орилон эсэргүүцлээ илэрхийлэн ойр орчмынхоо зорчигчдыг сүрдүүлсэн байна. Энэ байдлын улмаас нисгэгч нар Нигата нисэх онгоцны буудалд ослын буулт хийхээс аргагүйд хүрч, шаардлага, хүсэлтийг биелүүлэхээс эрс татгалзсан зорчигчийг албадан буулгажээ. Японы агаарын тээврийн “Peach Aviation” компанийн нисэх онгоц ийнхүү ослын буулт хийснээр хуваарьт цагаасаа хоёр цаг хоцорсон байна.
Сэтгэгдэл (1)