Дэлхий даяар коронавирцсний халдвар 26.2 сая, нас баралт 878 мянгад хүрээд байна.
Цар тахлын эсрэг олон улс орны анагаах ухаан, вирусологийн лабораториуд вакцин бүтээхийн төлөө асар их хөрөнгө, хүч зарцуулан ажиллаж буй. Одоогийн байдлаар 29 нэрийн вакцин нэгдүгээр шатны туршилтад, 18 нэрийн вакцин хоёр, 9 нэрийн вакцин гуравдугаар шатны туршилтад ороод байна.
Гуравдугаар шатны туршилтад орсон вакцинуудыг АНУ, Их Британи, Герман, ОХУ, БНХАУ-ын холбогдох лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд бүтээж байгаа юм.