“Ковид-19”-ийн эсрэг вакцинд эмч, эмнэлгийн ажилтнууд болон ахмад настан, халдвар авах эрсдэл бүхий эмзэг бүлгийнхнээс бусад хүнийг заавал хамруулах шаардлагагүй гэж Хятадын анагаах ухааны судлаач мэдэгджээ.
Мөн Хятадын өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн захирал Гао Фу “Уханьд анхны тохиолдлыг бүртгэснээс тхойш коронавирусийн анхны давалгааг Хятад улс амжилттай давж чадсан. Тиймээс өнөөгийн нөхцөлд бүх хүн амыг заавал вакцинд хамруулах шаардлагагүй” хэмээн үзэж байгаагаа ч хэлжээ. Хятад бол дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэгч мөн хэрэглэгч орон. Өдгөө дэлхийн улс орон коронавирусийн эсрэг 30 гаруй вакцин туршиж байгаагийн ес нь Хятад улсынх юм.